Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд дүүргийн Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран харьяа нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбай “MNS6571:2019” стандартад нийцэж буй эсэхийг шалгаж, холбогдох арга хэмжээг авсан байна. Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Х.Баярмаатай ярилцлаа.
Өдөрлөгийн үеэр 7-14 насны хүүхдүүдийн дунд “Миний мөрөөдлийн эрх” сэдэвт гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаан, сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Хүүхдийн эрх хаана, хэрхэн зөрчигдөж байгаа вэ?” сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг тус тус зохион байгуулж, оролцогчдод дурсгалын зүйл гардуулан өгчээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, Цагдаагийн хэлтсийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан албан тушаалтан, хороодын хэсгийн байцаагч нарт “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа”, “Зорчих эрхийг хязгаарлах ял, түүнд тавих хяналт” сэдэвт сургалт хийлээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг 2019, 2020, 2021 оны байдлаар судалжээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хороодын нийгмийн ажилтан, албан хаагч нартай уулзалт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийсэн ажилтай нь танилцжээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийж, сургалт зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар