Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” аяны хүрээнд хүүхдийн хөгжих, эрүүл, аюулгүй орчинд тоглох эрхийг хангах, эрүүл мэнд, амь нас нь эрстэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32 хүүхдийн тоглоомын талбайн орчны тохижилт нь Хүүхдийн тоглоомын талбайн /MNS6571:2019/ стандартад нийцэж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил, тогтоогдсон нөхцөл байдлын талаар дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад танилцуулан, санал хүргүүллээ.
Түүнчлэн аяны хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын Голомт цогцолбор, Эрдмийн Оргил, Лабораторийн 119 , 103 дугаар сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга, гишүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, сургуулийн ойр орчимд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхэд сурагчдын зөвлөлийн оролцооны талаар ярилцаж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар