Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүхийн тамгын газар, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх , Шүүх шинжилгээний хэлтсүүд болон Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төвтэй хамтран “Иргэн танд тусалъя” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн 300 гаруй иргэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад дүүргийн хэмжээнд түгээмэл үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх асуудал болон прокурорын байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, байгууллагын үйл ажиллагааг танилцуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар