Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцож, тус дүүрэгт сүүлийн 3 жилд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргүүдийн төрийн болон төрийн өмчийн байгууллагын 50 гаруй удирдах болон бусад албан хаагчидтай төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр уулзалт зохион байгуулж, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас санаачлан Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүх шинжилгээний хэлтэс зэрэг байгууллагатай хамтран хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон хорих ялаас хугацааны өмнө суллагдсан иргэдийн нийгэмд дасах зохицох эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор "Таны эрхийг хамгаалъя" өдөрлөг зохион байгууллаа.
НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ МЭДЭЭЛЭХ ХУУДАС
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд Налайх дүүрэгт байрлах хурдан морь уяачдын гал дээр хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй хурдан морь унуулж байгаа нөхцөл байдал байгаа эсэхийг шалгажээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас “Хүч биш хайр” зургийн уралдааныг сурагчдын дунд зохион байгуулжээ.
Зүгээрээ тайвширъя” нөлөөллийн нэгдсэн арга хэмжээнд оролцож, иргэд олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэжээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран нийтэд тустай ажил хийлгэх байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүрэг, нийтэд тустай ял эдлүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөн зохион байгууллаа.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын “Justice club”-ын сурагчдад прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар болон “Шударга ёс” сэдвээр мэдээлэл өгч, ярилцсан байна.
Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нэгж прокурорын газрууд сургалт, уулзалтуудыг зохион байгуулж байна.
УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД!
НАЙЗ БАЙЯ, ӨӨР ШИГЭЭ ХҮНДЭЛЬЕ!
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сурагчдын дунд “Хүүхэд хууль-2024” уралдааныг зохион байгуулжээ.
Иргэд, хуулийн этгээд, албан тушаалтан та бүхэн Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг арилгуулах, зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх аливаа асуудлаар прокурорын байгууллагад мэдээлэл өгч, хамтран ажиллах боломжтой.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганатай "Хүүхдийн эрхийг хэн хамгаалдаг вэ?" сэдвээр ярилцлаа.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваатай Залилах, завших гэмт хэргийн талаар ярилцлаа.
Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 онд 1200 орчим гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 50,2 хувиар, 92 мянга орчим зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 39 хувиар өссөн байна.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас байгууллагын прокурор, ажилчдын хүүхдүүдэд зориулсан тусгай өрөөг тохижуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр ашиглаж эхэлжээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, Шүүхийн тамгын газар, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх , Шүүх шинжилгээний хэлтсүүд болон Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төвтэй хамтран “Иргэн танд тусалъя” өдөрлөгийг зохион байгууллаа.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран Засгийн газрын тусгай сан буюу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд олгогдсон хугацаа хэтэрсэн зээлийг нөхөн төлүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөн зохион байгууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар