Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас прокурор, мөрдөгчдийн хүний эрхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаан дахь хяналтын ажлыг сайжруулах зорилгоор “Мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Прокуророос “Гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаа дахь хүний эрх”, “Баривчлах болон цагдан хорих ажиллагаан дахь хүний суурь эрх”, “Мөрдөн шалгах бусад ажиллагаан дахь хүний эрх” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид хүний эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар