“ХҮЧИРХИЙЛЭЛД ҮГҮЙ, ХҮНДЛЭЛД ТИЙМ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХҮЧИРХИЙЛЭЛД ҮГҮЙ, ХҮНДЛЭЛД ТИЙМ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА  ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, Багахангай дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүчирхийлэлд үгүй, Хүндлэлд тийм” уриан дор Багахангай дүүрэгт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Багахангай дүүргийн хуулийн байгууллагууд нэгдсэн байдлаар оролцож, үйл ажиллагаа, чиг үүргээ олон нийтэд сурталчлан танилцуулж, иргэдийн санал хүсэлт болон тулгамдаж буй асуудлыг сонсож, хүлээн авч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль, эрхзүйн мэдээ, мэдээллийг түгээж, төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэснээр иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Өдөрлөгийн үеэр нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх нь хүн бүрийн оролцоо, зөв хандлагаас эхэлдэг болохыг хүүхэд, залуучуудад ойлгуулах, тэдний нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлыг нь сонсох, дэмжих, хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор 3х3 сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд хүүхэд, залуучууд идэвхтэй оролцож, багаар ажиллах чадвар, нөхөрсөг хандлага, харилцан хүндлэлийг эрхэмлэн өрсөлдлөө. Хүн бүрийн оролцоо, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.