СУРАГЧДАД ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЛЭЭ  

A- A A+
СУРАГЧДАД ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЛЭЭ  

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар үе тэнгийн дээрэлхэлт гэж юу болох, ямар арга хэлбэрээр илэрдэг, шалтгаан нөхцөл нь юу байдаг талаар тайлбарлаж, сургууль болон ангидаа хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлснээр үе тэнгийн дээрэлхэлт гарахгүй байх, таслан зогсоох боломжтойг таниулж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.  

Сургалтад Налайх дүүргийн ерөнхий боловсролын 119, 109, “Эрдмийн оргил”, “Голомт” цогцолбор сургуулийн нийт 350 орчим хүүхэд хамрагдлаа.