БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ “ТАНЫ ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ “ТАНЫ ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн 11 байгууллагатай хамтран хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор “Таны эрхийг хамгаалъя” өдөрлөгийг 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгууллаа.

Өдөрлөгт төрийн байгууллагууд чиг үүргийн дагуу иргэдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллалаа.

Өдөрлөгийн үр дүнд 2 иргэнд улсын бүртгэлийн, 3 иргэнд хөдөлмөр, халамжийн, 3 иргэнд нийгмийн даатгалын, 8 иргэнд эрүүл мэндийн, 8 иргэнд хууль эрх зүйн мэргэжлийн туслалцааг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй хүний эрхийг хамгаалахтай холбоотой хоёр томоохон асуудлыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэхээр тогтов.

Мөн иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгохоос гадна мэргэжлийн сэтгэл зүйч, сургагч багш “Сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар”, “Ёс зүйтэй амьдрах ухаан” сэдвүүдээр сургалт орж, ганцаарчилсан зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.