Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хороодын хамтарсан багийн гишүүд зэрэг 50 гаруй алба хаагч нар оролцлоо.
Оролцогч байгууллагуудаас “Хууль эрх зүйн орчин, хамтарсан багт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ”, “Хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хууль зүйн үндэслэл” сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл хийлээ.
Хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцох явцдаа хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалж, хуулиар хүлээх эрх, үүргийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөх,зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, биелэлтийг тооцож ажиллахаар шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар