“ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг  зохион байгуулж, прокурор болон Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Зэвсэгт хүчний  дугаар ангийн алба хаагч нарыг хамрууллаа.

Сургалтын хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн,  референт Б.Дэлгэрмаа, Н.Манлайбаатар нар “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэхүй” сэдвээр сургалт хийж, мэдээлэл өглөө.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжүүлэх  талаар алба хаагч нарт нэгдсэн ойлголт өгсөн үр дүнтэй сургалт болжээ.

Тус сургалтад Налайх, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Цагдаа, Шүүх шинжилгээний хэлтэс, Зэвсэгт хүчний  дугаар ангийн цэргийн ангийн алба хаагч нар оролцлоо.